Баримт бичгийг компьютерт боловсруулах

1. Баримт бичгийг бичвэр хянах Windows, word программыг ашиглан “Монгол хэлний компьютерийн үсгийн тогтолцоо. Кирил ба Монгол үсгийн нэгдсэн код” MNS 5552:2005 стандартаар үйлдэнэ.

2. Баримт бичгийг Arial, Times new roman зэрэг үсгийн фонтыг ашиглан бичих бөгөөд бичвэрийн мэдээллийн үсгийн хэмжээ нь 12-14, хүснэгтэн мэдээллийнх 10-12 байна. Бичгийн мөр хоорондын зайг 1.0-1.5-аар авна. Олшруулах шаардлагатай текстэн мэдээллийг компьютерт шивэхдээ мөр хоорондын зайг 2.0-оор авч бичнэ.

Баримт бичгийг боловсруулах компьютер нь Unicode-ийг дэмждэг үйлдлий...

2015-04-14

Баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалтад тавигдах

нийтлэг шаардлага

1. Баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хариу бичгийг боловсруулах, батлуулах, хаягаар нь явуулах зэрэг үйл ажиллагаа буюу баримт бичигтэй ажиллах ажлын тодорхой үе шат, дарааллыг баримт бичгийн эргэлтийн зохион байгуулах гэнэ.

2. Баримт бичгийн эргэлтийг оновчтой зохион байгуулах үндсэн зарчмууд нь:

-баримт бичгийг хүлээн авах, явуулах ажлыг зөв зохистой төвлөрүүлэх,

-баримт бичгийг аль болох цөөн дамжлагаар хянан шийдвэрлэх,

-нэг төрлийн баримт бичгийг дамжуулах, хянан шийдвэрлэхэд ижил маршрут тогтоох,

-баримт...

2015-04-14

Ирсэн бичгийг хүлээн авах, боловсруулах

1. Ирсэн бичгийг бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авна. Ирсэн бичгийг хүлээж авсны дараа хаяг бүрдлийг шалгаж бүртгэх, урьдчилан танилцах, ангилах, удирдлагад танилцуулж цохолт хийлгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх зэрэг ажилбарууд хийгдэнэ.

2. Албан бичгийг хүлээж авахдаа юуны өмнө зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгана. Баримт бичиг буруу хаягласан, бүрдэл дутуу зэрэг зөрчилтэй бол ирсэн хаягаар нь буцааж хүргүүлэх арга хэмжээ авна.

3. Гарт нь гэсэн бичгийн дугтуйг задлалгүй, бүртгэлийн тэмдэг дараад, гаднах хаягаар нь бүртгэн холбогдох ...

2015-04-14

Ирсэн бичгийг бүртгэх, шилжүүлэх

1. Баримт бичгийг бүртгэх гэдэг нь тэдгээрийг бүртгэл-хяналтын хэлбэр /бүртгэлийн журнал, бүртгэл-хяналтын карт, өгөгдлийн сан/-т оруулж, тэмдэглэл хийх ажилбар болно.

2. Судалж шийдвэрлэх, хариу өгөх болон мэдээлэл-лавлагаанд шаардлагатай бүх баримт бичгийг заавал бүртгэнэ. Бичиг хэрэгт бүртгээгүй баримт бичгийг хүлээн авч, шийдвэрлэхийг хориглоно.

3. Ирсэн бичгийг бүртгэх болон бүртгэлгүй шилжүүлэх гэж ангилна. Бичиг хэргийн ажилтан бүртгэлгүй шилжүүлэх баримт бичгийн жагсаалтыг 7 дугаар хавсралтад үзүүлсний дагуу гаргаж, мөрдөнө.

4. Ирсэн баримт бичгий...

2015-04-14

Төлөвлөгөө

Төлөвлөлт гэдэг аливааг удьдчилан харах зорилго бүхий үйл ажилгааны дараалал юм.

1-р алхам

1.    Төлөвлөгөө зохиоход ямар хүн оролцох

2.    Төлөвлөгөөны хэлбэр, төлөвлөгөө зохиоход зарцуулах хугацаа, хөрөнгө, ажлын хугацаа

3.    Төлөвлөгөөг үеийн зорилгыг хэрэгжүүлэх таатай нөхцлыг тодорхойлох

4.    Төлөвлөгөө биелэх батлагаа

5.    Төлөвлөгөө зохиох үйл ажилгаа үүрэг, хариуцлагыг оролцогч тус бүрээр тодорхойлж хувиарлах

6.    Төлөвлөгөө зохиох цагын хувиар хийх

2-р алхам

Мэдээлэл бүрдүүлэх боловсруулах

Шаардлагатай мэдээллийг аль нэгэн сувгаар бүрдүүлж цэгцлэх ба анх...

2015-03-17

Тушаал

1.    Байгуулгын дарга болон түүнийг орлож буй эрх хэмжээнийхээ хүрээнд удирдлагын нэгдсэн зарчмын үндсэн дээр тушаал гаргаж мөрдүүлнэ.

2.    Байгуулгын үндсэн үйл ажилгаа болон боловсон хүчний асуудлаар тус тусд нь тушаал гаргана. Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр зохион байгуулалтын үндсэн дээр ажил үүргийн чиглэлийн дагуу харилцан бэлтгэнэ.

3.    Тушаалыг хэвлэлийн аргаар бэлтгэсэн тусгай хэвлэмэл хуудсан дээр үйлдэх бөгөөд түүнд зайлшгүй байх бүрдлүүд нь:

А. Төрийн сүлд соёмбо эсвэл байгуулгын бэлэгдэл тэмдэг.

Б. Байгуулгын нэр

В. Баримт бичгийн нэр

Г. О...

2015-03-17

Аакт

1.    Тусгайлан томилогдсон ажлын хэсэг комисс дүгнэлт шийдвэрээ аакт хэлбэрээр үйлдэж гаргана. Аакт нь барилга объектыг ашиглалтанд хүлээн авсан эд аж ахуйн тооллого явуулсан, аваар ослын шалтгаан нөхцөлийн тогтоосон ажил хэлэлцсэн тухай аакт гэх мэт олон төрөл байна.

2.    Аакт нь байгууллага түүний зохион байгуулалтын нэгжийн нэр, тэргүү, он сар өдөр, дугаар бичвэрийн хэсэг гарын үсэг гэсэн бүрдэлүүдтэй байна.

3.    Аактанд хэзээ ямар шийдвэрээр ямар бүрэлдхүүнтэй комисс байгуулагдсан болон түүний үүрэг зорилтын талаар дурьдана. Түүнчлэнэ комиссоос явуулсан үзлэг шалгалт хэргэжүлс...

2015-03-17

Гэрээ

1.    Гэрээнд зайлшгүй байх анхдагч бүрдэлүүд нь гэрээний нэр огноо үйлдсэн газрын нэр зэрэг болно. Гэрээг зохиож үйлдсэн он сар өдрийг тодорхой бичнэ. Гадаад худалдааны гэрээ хэлэлцээт гэрээг хаана үйлдсэнийг заана. Гэрээг дугаарлах бүртгэх журмыг байгууллага тогтооно.

2.    Гэрээ нь ерөнхий зүйл буюу оршил хэсэгтэй байна. Оршил хэсэгт гэрээний зүйл гэрээнд оролцогч талуудын албан ёсны нэр талуудыг гэрээнд тодорхойлсон нэр “ худалдана авагч, гүйцэтгэгч, захиалагч гэх мэт” 2 талын байгууллагыг төлөөлөн гэрээ буй хүний нэр албан тушаалыг заах бөгөөд чухамдаа эдгээр субектууд уг гэрээ...

2015-03-17

Хурлын тэмдэглэл

1.    Хурал зөвлөгөө ажил хэргийн уулзалтын үед хуралдааны тэмдэглэл хөтөлдөг.

2.    Хуралдааны тэмдэглэл дараах бүрдэлтэй байна. Үүнд:

·        Байгулгын нэр

·        Баримт бичгийн нэр

·        Хуралдсан он сар өдөр

·        Дугаар

·        Үйлдсэн газрын нэр

·        Тэргүү

·        Бичвэр

·        Гарын үсэг баталгаа

·        Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл

·        Санамжинд байх мэдээллийг эрж хайх тэмдэглэл

3.    Хуралдааны тэмдэглэл нь “хэлэлцсэн нь, “сонсон нь, “шийдвэрлэсэн нь” гэсэн дарааллаар хэлэлцсэн асууда...

2015-03-17

Албан бичиг

1.    Байгуулгын албан бичгийг холбогдох зохион байгуулалтын нэгж ажилтнууд бэлтэгнэ.

2.    Албан бичиг төлөвлөхөд дараах нийтлэг нийтлэг шаардлага тавигдана:

Албан бичгийн хэл найруулга нь утга төгөлдөр түүний агуулга, хууль эрх зүйн үүднээс зөв томъёлогдсон товч тодорхой засвар орууллагүй итгээд болон бүдүүлэг үг хэллэг хэрэглээгүй зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн бөгөөд албан бичгийн стандартад бүрэн нийцсэн байна.

1.    Албан бичиг дараах бүрдлүүд байна. Үүнд:

ь  Байгууллагын нэр

ь  Байгууллагын хаяг

ь  Огноо

ь  Баримт бичгийн дугаар

ь  Үйлдсэн газрын нэр

ь  Харилц...

2015-03-17